Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд сонгогч цагаан хуудас уншуулсан тохиолдолд хүчинтэй байхаар тооцно. Тодруулбал, сонголтгүй иргэдийн хувьд цагаан хуудас уншуулсан тохиолдолд хүчинтэй саналд тооцогдох юм байна.
Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн:
97.9.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно"
99.2.-т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" гээд тодорхой заачихсан байдаг.
У.Тэргэл