УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна . Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.Говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.



















































