зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК Г.Баасанг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

2021-5-26
0
ЖИРГЭХ

 Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан өчигдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нэг ширхэг үнэт цаасыг хоёр сая дөрвөн зуун наян долоон төгрөгөөр хэвлэсэн” хэмээн мэдэгдсэн билээ. Үүнд хариулт авахаар үнэт цаасыг захиалсан “Эрдэнэс Монгол” ХХК болон хэвлэсэн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийнхантай холбогдож тодруулга авснаа хүргэж байна.


“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК: ЗАГВАР, ҮНИЙН САНАЛ, ХЭВЛЭХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛИЙН ХУВЬД “МОНГОЛЫН ҮНЭТ ЦААС” ХХК-ИЙН ИРҮҮЛСЭН САНАЛ ШААРДЛАГАД НИЙЦСЭН

Монгол Улсын стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228.5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер ресурс” ХХК тэглэсэн. Харин одоо “Эрдэнэс бонд”-оор дамжуулан тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан иргэдэд мөнгөн тэтгэдэг олгож байгаа билээ. Энэ бондын үнэт цаасыг хэвлэх шалгаруулалтыг хэрхэн явуулсан талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хэвлэлийн албаныхантай холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох “Эрдэнэс бонд” үнэт цаасыг хэвлэх ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д өгсөн юм уу? Хэчнээн ширхэг үнэт цаасыг тус компаниар хэвлүүлсэн юм бэ?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу УИХ Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. “Эрдэнэс Монгол” ХХК нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс бонд” үнэт цаасыг гаргах ажлыг шуурхай зохион байгууллаа.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК нэрлэсэн үнэ нь 216,216,542,881 /хоёр зуун арван зургаан тэрбум хоёр зуун арван зургаан сая таван зуун дөчин хоёр мянга найман зуун наян нэг/ төгрөгийн үнэ цэнэ бүхий 240,000 (хоёр зуун дөчин мянга) ширхэг биет үнэт цаасыг хэвлүүлэх ажлыг шуурхай хийж гүйцэтгэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.10-д “Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан байдаг ч “Эрдэнэс Монгол” ХХК нь “Эрдэнэс бонд”-ыг хэвлүүлэхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудаас үнийн санал авсан.

-Сонгон шалгаруулалтад хэчнээн компани оролцсон бэ?

-Манай зүгээс “Эрдэнэс бонд” үнэт цаас хэвлэх боломжтой компаниудад хүсэлт гаргаж албан бичиг хүргүүлсний дагуу нийт 6 компани хэвлэх үнэ, техникийн шаардлага, хийж гүйцэтгэх хугацааны талаарх саналаа ирүүлсэн. Эдгээрээс “Адмонпринт” ХХК, “Интерпресс” ХХК, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Үндэсний үнэт цаас” ХХК гэсэн дөрвөн компани “Эрдэнэс бонд” үнэт цаасны загварыг ирүүлсэн.

-Сонгон шалгаруулалтад оролцож байгаа компаниудад ямар шаардлага тавьсан бэ?

-Компаний гаргах “Эрдэнэс бонд” үнэт цаас нь нийт 240 000 (хоёр зуун дөчин мянга) ширхэг, А5 хэмжээтэй, үнэт цаасны зориулалтын цаастай, өндөр нууцлалтай, үнэт цаасыг хуурамчаар хийх, хувилан олшруулахаас сэргийлсэн хамгаалалттай, захиалагчаас өгсөн дугаартай байх зэрэг чанарын шаардлага хангах ёстой байсан. Компаниудын ирүүлсэн үнийн саналууд харьцангуй зөрүүтэй байсан нь үнэт цаас хэвлэх тусгай зориулалтын цаас, нууцлал, гүйцэтгэлийн чанараас хамааралтай байв. Санал ирүүлсэн зарим компани хэвлэлийн чиглэлээр түлхүү ажилладаг, технологийн хувьд үнэт цаасны чиглэлээр дагнаж төрөлжөөгүй, үнэт цаасны эх бэлтгэлийн тусгайлсан программ байхгүй, зарим нь хугацааны хувьд удаашралтай, чанарын шаардлага хангахгүй, заримынх нь санал болгосон үнэт цаасыг хууль бусаар хувилан олшруулах зэрэг эрсдэл гарахаар байсан.

-“Монголын үнэт цаас хэвлэл” компанийг сонгосон шалтгаан нь юу байсан бэ?

-Ирүүлсэн загвар, үнийн санал, хэвлэх техникийн нөхцлүүдийг нэг бүрчлэн авч хэлэлцээд үнэт цаас хэвлэлтийн чиглэлээр төрөлжсөн байдал, үнэт цаасны чанар, нууцлал хамгаалалт, дахин давтагдашгүй загвар, хамгийн богино хугацаанд гүйцэтгэх боломж, ижил төстэй ажил хийж байсан туршлага зэргийг нь харгалзан “Монголын үнэт цаас” ХХК-ийн ирүүлсэн саналыг шаардлагад нийцсэн гэж үзсэн.

“МОНГОЛЫН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” ХХК: “ЭРДЭНЭС БОНД” ҮНЭТ ЦААСЫГ НЭГ ШИРХЭГИЙГ НЬ 2490 ТӨГРӨГӨӨР ХЭВЛЭСЭН

“Эрдэнэс бонд” үнэт цаасыг захиалагч “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхантай холбогдсоны дараа энэхүү үнэт цаасыг хэвлэсэн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ний Гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэлтэй уулзаж дараах тодруулгыг авлаа.


-Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан мэдээлэл хийх үеэрээ нэг ширхэг үнэт цаасыг танай компанийг хоёр сая дөрвөн зуун наян долоон төгрөгөөр хэвлэсэн гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэл үнэн үү? Танайх хэдэн ширхэг үнэт цаасыг, хэдэн төгрөгөөр хэвлэсэн тухай мэдээллээ ил зарлаж болох уу?

-Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад эзэмшүүлэх үнэт цаасыг үйлдвэрлэх тухай төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК үнийн саналаа хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтаар манай компани шалгарч “Эрдэнэс бонд” үнэт цаасыг хэвлэн нийлүүлсэн. “Эрдэнэс бонд” үнэт цаасыг нийт 240 орчим мянган ширхэгийг нэг бүрийг нь 2490 төгрөгөөр хэвлэсэн. Энэ нь нэг сая төгрөгийг орлож байгаа үнэт цаас гэдгийг ойлгох хэрэгтэй. “Эрдэнэс бонд” нь үнэт цаас учраас маш өндөр нууцлалтай байх ёстой. Хувилан олшруулах, хуурамчаар үйлдэх боломжгүй байх зэрэг шаардлагууд тавигддаг. Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд тусгай зориулалтын цаасанд хэвлэлийн олон төрлийн өндөр технологи шингээгээд хуурамчаар үйлдэх боломжгүй, маш сайн нууцлалтай үнэт цаасны бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байдаг. Нүдэнд харагдах болон харагдахгүй олон төрлийн нууцлалтай, дууриалгах аргагүй бүтээгдхүүн. “Эрдэнэс бонд” үнэт цаасыг манай компани нэг ширхэгийг нь 2490 төгрөгөөр хэвлэсэн. Г.Баасан гуайн яриад байгаа шиг нэг ширхэгийг нь хоёр сая дөрвөн зуун наян долоон төгрөгөөр хэвлэсэн гэдэг нь гүтгэлэг. Ийм өндөр үнээр хэвлэгддэг үнэт цаас гэж дэлхийн хаана ч байхгүй байх. Тийм ч учраас бидний бизнесийн нэр хүндэд халдаж байна хэмээн үзэж Г.Баасан гуайг уучлал хүсч, залруулга хийхийг шаардаж байна. Эс бөгөөс бид хуулийн дагуу шүүхэд хандан нэр төрөө сэргээх, холбогдох арга хэмжээг авах болно.

-Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг вэ? 

-“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь зөвхөн үнэт цаас үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Манай компанийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нь зөвхөн үнэт цаас үйлдвэрлэх явдал. Энэ төрлийн үйлдвэрлэлээр дагнаж мэргэшсэн компани. Үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу бид саналаа хүргүүлж сонгон шалгаруулалтад оролцсон. Захиалагчийн зүгээс шалгаруулсны дараа бид гэрээ байгуулж, өндөр чанартай, өндөр нууцлалтай үнэт цаасыг цаг хугацаанд нь үйлдвэрлэн хүлээлгэж өгсөн. Шалгаруулалтыг захиалагч буюу Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК хийсэн. Манай компани технологийн хувьд давуу, үнийн хувьд боломжтой, захиалагчийн тогтоосон хугацаанд үйлдвэрлэх хүчин чадалтай байсан учраас шалгарсан юм. Тийм ч учраас өндөр нууцлалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, захиалагчид хугацаанд нь хүлээлгэн өгсөн.

-Г.Баасан гуайн мэдээлэлд бас нэгэн ноцтой зүйл дурдагдсан. Одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан тушаалаа ашиглан нөлөөлж энэ үнэт цаасыг хэвлэх эрхийг өөрийн хувь эзэмшдэг компанидаа авч өглөө гэж тэр хэлсэн. Б.Батцэцэг сайд “Монголын үнэт цаас хэвлэл” компанитай ямар холбоотой юм бэ? Албан тушаалаа ашиглаж үнэхээр тэгж нөлөөлсөн юм уу?

-Г.Баасан гуайн энэ мэдэгдэлд бид туйлын харамсч байна. Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад холбогдох хуулийн дагуу ямар ч иргэн хуулийн хүрээнд компани үүсгэн байгуулах, компанид хувь эзэмших эрхтэй. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг. Манай компани таван хувьцаа эзэмшигчтэй, тэднийг нэг нь Б.Батцэцэг. Гэхдээ компанийн ажилд Б.Батцэцэг сүүлийн 5 жил зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийн хүрээнд л оролцдог болсон. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд 2016 оноос хойш огт оролцоогүй гэсэн үг. Тийм болохоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг “Монголын үнэт цаас хэвлэл” компанийн үйл ажиллагаанд оролцдог мэтээр гуйвуулж байгаа нь улс төрийн сонгуультай холбоотой гэж бодож байна. Манай компанийн нэг хувьцаа эзэмшигчтэй холбож улс төрийн зорилгоор ч юм уу худал мэдээлэл тарааж байгаа нь компанийн нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа хэрэг. Хэн нэг хувьцаа эзэмшигч нь улс төрч байснаар “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК сонгон шалгаруулалтад оролцож болохгүй, бизнес үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй.

-Энэ сонгон шалгаруулалт явагдаж байх үед танай “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдын албан тушаал хашиж байсан юм уу?

-Сонгон шалгаруулалт 2020 оны 3 дугаар сард болсон. Манай компаний хувьцаа эзэмшигч Б.Батцэцэг Гадаад харилцааны сайд болоод 3 сар болж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүн болохоос 1 жил гарны өмнө болсон шалгаруулалт гэсэн үг.

 

МЭДЭГДЭЛ

“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-иас өчигдөр мэдэгдэл гаргасныг хүргэж байна. Мэдэгдэлд, “Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан хэвлэлийн хурал зарлан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль, хуулийг дагаж мөрдөх журмын дагуу тэтгэврийн зээлгүй ахмадуудад эзэмшүүлэх үнэт цаас хэвлэх эрхийг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК ямар нэг тендер, сонгон шалгаруулалтгүйгээр авч, нэг ширхэг үнэт цаасыг 2,487,460 төгрөгөөр хэвлэсэн гэсэн илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Үнэт цаас хэвлүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулалтаар сонгох нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг болохыг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын нэгдүгээр зүйлд “... 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлнэ” гэж зааж өгсөн. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтаар “Эрдэнэс Монгол” ХХК-иас 2020 оны гуравдугаар сард “Үнэт цаас хэвлүүлэх тухай” хүсэлт ирүүлсний дагуу бид үнийн санал хүргүүлж, гүйцэтгэгчээр шалгаран гэрээнд заасан шаардлагын дагуу 237993 ширхэг өндөр нууцлалтай үнэт цаасыг нэг бүрийг нь 2490 төгрөгөөр чанарын өндөр түвшинд хэвлэн хүлээлгэж өгсөн. Иймд “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн энэхүү үйлдэл нь хууль зөрчөөгүй, сонгон шалгаруулалт зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явагдсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Жил гаруйн өмнө хуулийн хүрээнд болсон сонгон шалгаруулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг үетэй давхцуулан сөхөж, компанийн ажил хэргийн нэр хүнд болон хувьцаа эзэмшдэг улс төрчийн нэр төрд халдах замаар мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлэг тарааж байгаад харамсч байна. Иймд Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан таныг компанийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчтэй нь холбож, компанийн бизнесийн нэр хүнд, хувьцаа эзэмшигчид болон нийт ажилтнуудын эрх ашигт ноцтойгоор халдаж байгаа үйлдлээ таслан зогсоож, уучлал гуйхыг шаардаж байна. Ажил хэргийн нэр хүндэд халдаж, олон нийтэд илт худал мэдээлэл тарааж байгаа тул бид хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө хамгаалуулна гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК” гэсэн байна.

 

Б.Цэрэнлхам

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (43.242.242.6)
    баасан авгай маш харуцлагатай иргэдийг төлөөлсөн дарга ажилтай хүн шүү дээ атг шугамаар шалгачихаад хэлсэн байлгүй эсхүл сонгуулийн шоу юу худал хэлсэн бол албан тушаалтны хувьд хариуцлагаа хүлээх хэрэгтэй
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • manan (203.23.49.64)
    ter tojgor tolgoitoi abgai yaahaaraa tiim ih mongoor hebleh estoi um be hereggui tsaasiig
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (202.9.46.227)
    Баасан баасан толгойтой л юм байна 2490 төгрөгийг хоёр сая дөрвөн зуун ерэн мянга гэж уншаад ёстой л баастай олгой юмдаа
    2021 оны 05 сарын 26 | Хариулах
  • Мөнхийн үсэг ХХК юун үнэт цаас ХХК вэ үнэ хулхшдээ . Зүгээр л МАН -н хэвлэх гэсэн үг . Ахмадууд тэрийг аваач үгүй шууд л тэтгэврийн дансан д орсон (66.181.161.81)
    Зочин
    2021 оны 05 сарын 26 | Хариулах
  • ард (150.129.140.152)
    ҮНЭТ ЦААС ТАРААХЫНХАА ОРОНД ТЭР МӨНГӨНИЙ ХЭДХЭН ХУВИАР 2020 ОНД ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСТЭЭ ӨГӨХГҮЙ. ИЙМ МУУХАЙ ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ. ТӨРИЙН ХАЯЛГА НЬ ДАНДАА ЦААНАА ДАВХАР САНАА АГУУЛЖ СУУСАН ГАЗРААС ШОРОО АТГАХ СОНИРХОЛТОЙ. ТЭГЖ МӨНГӨ УНАГААХ БОЛОМЖ БАЙГААГҮЙСЭН БОЛ ТЭР САЯ ТӨГРӨГИЙГ ӨГӨГЧИХГҮЙ БАЙЖ6 ЯМАР Ч АШИГГҮЙ ЯАХ ЮМ БЭ ХАРИН ДУНДААС НЬ УНАГААХ ЮМ БОЛ ЁСТОЙ ОКЕЙ, ДАВАЙШ ДЭЭ. ИЙМ ЦЭВДЭГ,ХУНШГҮЙ. 2020 ОНД ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСТ БАС ДУНДААС НЬ УНАГААХ НЭГ АРГА ОЛООД Ч ГЭСЭН ӨГӨЧ. БИД БАС ЭНЭ УЛСЫН ИРГЭД. АРД ИРГЭДДЭЭ ДЭМ ҮЗҮҮЛЭХ СЭДЭЛ БАЙСАН БОЛ БИДЭНД Ч ГЭСЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРД ИРГЭДЭЭ ЯЛГАН ГАДУУРХАДАГ ТӨР БАЙНА
    2021 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.141.105)
    2490 төгрөгийг хоёр саяар гээд гүтгэчихэж байгаа юм уу Баасан өмгөөлөшч
    2021 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    3 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 48 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    5 цаг 13 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    5 цаг 21 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    5 цаг 32 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 33 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    21 цаг 41 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    22 цаг 32 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    23 цаг 1 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    23 цаг 5 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    23 цаг 32 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    Өчигдөр 15 цаг 25 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Өчигдөр 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК