МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд
хэлэлцэх гэж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар
буруутган, Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх гэж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар буруутган, Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэрээр өөрт нь хилсээр ял оноосон хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ. Анхан шатны шүүх хурал гурван өдөр үргэлжилж, шүүх хурлыг эхнээс нь дуустал олон түмэнд нээлттэйгээр хүргэж байсан бол харин энэ удаад хурлыг хаалттай явуулахаар болжээ. Ингэснээр хуралд өмгөөлөгчдөөс өөр хүн оролцохгүй аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч хуралд оролцохгүй юм байна.
Б.Чимэг