Завхан аймгийн уулархаг нутгаар өнгөрсөн шөнө цас оржээ. Харин өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Харин Улаанбаатар хотноо үүл багасана, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.Б.Дато



















































