Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хөхүүл болон жирэмсэн ээжүүдийг Файзер вакцинд хамруулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар 4.7 сая тун вакцин татан аваад байгаа бөгөөд өчигдөр “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин ирсэн.
Эдгээрийг хөхүүл болон жирэмсэн, тодорхой эрүүл мэндийн шалгаантай иргэдэд хийх аж.
ДЭМБ-аас ирсэн зөвлөмжийн дагуу жирэмсэн болон хөхүүл ээжүүд өөрийнхөө сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдаж болно.
А.Сүх