Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, хөхүүл болон жирэмсэн, эрүүл мэндийн тодорхой шалтгаантай иргэдийг Файзер вакцинд хамруулахаар болжээ.
Мөн гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй бөгөөд эх орондоо ирээд дархлаажуулалтад хамрагдаж болох шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ээс хилээ нээх чиглэл өгчээ.
А.Сүх