Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, зургаадугаар сарын 1-нээс хилээ нээх чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ.
Ингэхдээ гадаадаас ирэх Монгол Улсын иргэнд вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй бөгөөд энэ талаарх түр журмыг удахгүй боловсруулж нийтэд танилцуулна гэдгийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)