Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ирэх даваа гарагт тус улсад тав хоногийн айлчлал хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ нь түүний Гадаад харилцааны сайдын хувиар айлчилж байгаа анхны бөгөөд томоохон хэмжээний айлчлал юм.
Тэрбээр Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоос гадна түүний айлчлалаас иргэд зарим үр дүнг хүлээж байна. Тодруулбал, ОХУ-ын үйлдвэрлэж буй “Спутник-В” вакциныг нэмж татах болов уу гэсэн иргэдийн хүлээлт бий болоод байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярих үеэрээ дээрх вакциныг эх орондоо үйлдвэрлэх санал тавьсныг нааштайгаар шийдэж, хариу өгөхөө мэдэгдсэн.
Тэгвэл Гадаад харилцааны сайдын энэ айлчлалаар Ерөнхийлөгчийн гаргасан уг саналыг албажуулах болов уу гэсэн найдлага байгаа юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд коронавируст цар тахлын үед гадаадад суугаа иргэддээ дэмжлэг туслалцааг шуурхай үзүүлж, иргэдээ татан авахад гол үүрэг гүйцэтгэсэ. Мөн вакцины татан авалтад ч идэвх чармайлттай ажилласан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын чадварлаг боловсон хүчин хэмээн үнэлэгдэж буй.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)