МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс жимс, жимсгэнийн тарьц суулгацын
үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн өнөөдөр эхэлж буй
бөгөөд энэ сарыг дуустал үргэлжлэх юм.

МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс жимс, жимсгэнийн тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн өнөөдөр эхэлж буй бөгөөд энэ сарыг дуустал үргэлжлэх юм. “Байгаль дэлхийгээ хамгаалж, бүгдээрээ зүлэг мод тарьцгаая” уриан дор явагдаж байгаа уг үзэсгэлэнгийн үеэр иргэд, аж ахуйн нэгжид мод, суулгац тарих талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх аж. Мөн энэ үеэр зарим нэг төрлийн суулгацыг хямд зарах юм байна. Тухайлбал, нохойн хошуу, чацаргана, буйлсны суулгацыг 2500-3000, тэхийн шээг, тошлой, үхрийн нүд зэргийг 2000-3500 төгрөгийн хооронд худалдаалах бол гацуур, нарс, шинэс зэрэг модны суулгац 20-30 мянган төгрөгийн үнэтэй байна.
Б.Дато