Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалыг Гадаад харилцааны сайд хүлээн авч, шагнал гардууллаа.
Н.Нямжаргал “Баруун Сахарт болж байгаа ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Баруун Сахар нь өнөөдрийг хүртэл тусгаар тогтнолоо зарлаж чадаагүй. Тэнд өөрийгөө хамгаалах зэвсэг байхгүй, хоёр талын гал зогсоосон гэрээний биелэлтэд хяналт тавих, хуваарийн дагуу миний бие үүрэг гүйцэтгэж байсан.
Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйтцэгэхэд бие бялдрын хувьд эрүүл байх, тээврийн хэрэгсэл жолоодох чадвартай, анги хэлний дундаас дээгүүр зэрэгтэй байх шаардлагатай.
Миний хувьд шантрах зүйл байгаагүй. Эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх тоо нэмэгдэх эсэх нь надаас хамаарах учраас өөрийгөө бүхий л талаараа дайчилсан” гэлээ.
Б.Лхам