УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул эцэслэн батлахад бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах байсан ч хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүд ирээгүй тул хойшлууллаа.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор, Т.Энхтүвшин нар санаачилсан юм.
А.Сүх