Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 8000 гаруй иргэнээс шинжилгээ авахад 785 тохиолдол батлагдлаа. Үүний 729 нь нийсэлд, 56 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн, түүнчлэн 33 настай эмэгтэй барилга дээрээс унаж амь насаа алджээ. Энэ хүн ковид-ын хавсарсан өвчтэй байжээ.
Өнөөдөр 75 хүн эмнэлгээс эдгэрч гарснаар нийт 48759 иргэн эдгэрээд байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 2174 нь хөнгөн, 468 нь хүндэвтэр, 122 иргэн нэн хүнд гэсэн оноштой байна.
А.Сүх
Сэтгэгдэл (4)