
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын дөрөвдүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ӨВ Баруунбаян-Улаан” ХК-ны таван ажилтан өчигдөр 13:00 цагийн орчим дулааны шугамын хоолой сольж байгаад иргэн Ч шороонд дарагдаж нас барж, дөрвөн хүн гэмтсэн байна. Нутгийн иргэд яаралтай туслаж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн байна.
Б.Дато