
УБЦТС компани өвлийн бэлтгэлээ базааж, нийслэлийн хэмжээнд эрчим хүчийг хэсэгчилэн тасалж, урсгал засвар хийж байна.

УБЦТС компани өвлийн бэлтгэлээ базааж, нийслэлийн хэмжээнд эрчим хүчийг хэсэгчилэн тасалж, урсгал засвар хийж байна. Засварын ажил энэ сарын 30-нд дуусах юм. Тэгвэл өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн Толгойтын 127, 129 дүгээр гудамж, мөн тус дүүргийн 14 хороо 1-р хороолол 12-13-р байр, 101 дүгээр цэцэрлэг, 81 дүгээр сургууль тэдгээрийн ойр орчимд эрчим хүчний засвар хийнэ. Түүнчлэн Баянгол дүүргийн 18,19-р хороо 4 дүгээр хороолол 44,45,51, 76-р байрууд болон тэдгээрийн ойр орчимд цахилгаан хязгаарлаж засвар хийх юм.
Д.Ундрах 24tsag.mn