Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт
хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид
шуурхай ажиллан, 34 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн
шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт
хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид
шуурхай ажиллан, 34 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн
шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах 12, танхайрах есөн хэрэг гарчээ. Мөн зам тээврийн ослоор 22 хүн бүртгэгдэж, 15 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 190 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг