Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одон гардууллаа

2021-5-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлиг гаргалаа.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, Хоёрдугаар зэргийн одонг 9933 ээжид хүртээх юм. Үүнээс нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Эхчүүд ээ,

Монголын чимэг, эх ундарга болсон ээж нар аа,

Уламжлалынхаа дагуу Монголын төр олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийнхээ энгэрт үр хүүхдүүдийнх нь баяр баясгалан, хүндлэл хайрынх нь илэрхийлэл болгон “Эхийн алдар” одонг өнөөдөр зүүж өглөө.

Эхийн ач, энэрэл хайрын талаар хэлмээр өчнөөн сайхан үгс байгааг товчилж, хүндлэл талархлын бэлгэдэл болгон энэ одонг олгодог юм шүү. “Эхийн алдар” одон бол Монголын төрөөс үеийн үед хүн амаа өсгөх, хүүхэд багачуудын жаргалант амьдралыг дэмжих бодлого тууштай баримталж байгааг илтгэх сайн уламжлал билээ. Эрүүл саруул өсөж, бойжиж байгаа хүүхэд бүрийн ард ээжийнх нь зүйрлэшгүй их хайр, хэзээ ч үл гомдоллох нөр их хөдөлмөр байдаг. Хүүхэд бүрийн жаргалтай инээдийн учиг шалтгаан нь ээж нь болдог. Монголын үрсийг эрүүл, аз жаргалтайгаар өсөн торниулахын төлөө гаргаж буй зүйрлэшгүй сайхан сэтгэл, зүтгэлийг тань үнэлэхгүй байж болохгүй биз ээ.

Энэ жил Эхийн алдар одон авах 10,843 ээж бий. Тэдний төлөөлөл болгож өнөөдөр 8 ээжид Нэгдүгээр зэргийн одонг, 32 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа.

Энд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн, 89 настай Санжавын Раднаа гуай хүрэлцэн ирсэн байна. Долоон хүүхэд төрүүлж, өсгөсөн С.Раднаа гуайдаа урт насалж, үр ач нарынхаа хайранд умбаж явахыг ерөөе.

Эгч дүүс 61, 54 настай Гончигжавын Нарантуяа, Гончигжавын Энхцэцэг нар өнөөдөр “Эхийн алдар” одонгоо гардан авч байна. Зургаан охин төрүүлэн өсгөж, хэвлийдээ шинэ үрээ тээж яваа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Цэнд-Аюушийн Баяржаргал, 28 жилийн зайтай хоёр удаа хоёр ихэр хүү төрүүлсэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн Вандангийн Нарантуяа нарыг онцлон дурдъя.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх үрсийн баярын уламжлал ёсоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүддээ “Эхийн алдар” одонг нь гардууллаа. Энэ бол төрөөс эх, хүүхдэд үзүүлж буй хүндэтгэл бөгөөд хүүхдийн олон цөөнөөс үл хамааран эх, хүүхэд хоёр Монгол төрийн нийгмийн бодлогын төвд байж, хүүхдийн хөгжил, хамгаалал, эхийн нийгмийн баталгаа, дэмжлэг тогтвортой, халамж анхаарал тасралтгүй байх ёстой гэж боддог.

Энд хүрэлцэн ирсэн болон Алдарт эхийн одонгоо гардаж авч байгаа бүх ээжүүддээ баяр хүргэж, Монголын нийт эхчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол эхчүүдийн алдар бадартугай.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын үрс улам олон болох болтугай” гэлээ.

 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2021/05/29 2:19:42Э.Хишигсайхан: Хүүхдүүдээ эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй гэж хүсдэг
  • 2021/05/29 1:25:01Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одон гардууллаа
  • 2021/05/29 11:08:55Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ
  • 2021/05/28 6:20:54Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд нийт шагналын 30 гаруй хувийг монгол инженерүүдэд олголоо
  • 2021/05/26 2:08:19Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
  • 2021/05/24 7:32:49Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дууслаа
  • 2021/05/23 9:19:02Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
  • 2021/05/21 11:58:03Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй
  • 2021/05/20 3:02:49Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолд оролцов
  • 2021/05/17 2:11:16Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

Видео

thumbnail _MG_6526_MG_6526

2020/09/01 9:00:38Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail OTGO7507

OTGO75072021/05/29 2:19:42Э.Хишигсайхан: Хүүхдүүдээ эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй гэж хүсдэг

thumbnail _AGB3361

_AGB33612021/05/29 2:13:53О.Сэлэнгэ: Гурван ихэр охин төрүүлээд эрүүл саруул өсгөж байгаагаа эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог

thumbnail GB5_0354

GB5_03542020/09/24 2:48:20Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барьж, татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй!

thumbnail Suld (1)

Suld (1)2020/06/30 11:43:10Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

thumbnail F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
ЗГ: Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    8 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    24 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    1 цаг 7 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    1 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    1 цаг 48 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    1 цаг 53 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 10 мин
  • Сүүлийн жилүүдэд Хулангийн тоо толгой эрс буурчээ
    2 цаг 17 мин
  • ЗГ: Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна
    2 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ
    2 цаг 24 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    2 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    16 цаг 39 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    19 цаг 42 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    19 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    20 цаг 12 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    20 цаг 52 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    21 цаг 15 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    21 цаг 37 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    21 цаг 51 мин
  • Мэдэгдэл
    22 цаг 23 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК