Энэ долоо хоног шагналын хур буусан долоо хоног байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд төрдөө үнэлүүлж чадаагүй олон хүнийг шагнаж, урамшуулав.
Түүнийг бүрэн эрхийнхээ хугацаандаа амжиж олон хүнийг баярлуулахаар шийдсэн "хаялга"-тай Ерөнхийлөгч ч гэж нэрийдэж байна лээ. Мөн эсрэгээрээ шагналын үнэ цэнийг бууруулж байна гэх нэгэн ч байсан юм. Ямар ч байлаа гэсэн энгэрээ гялалзуулж, үр хүүхэд, хань ижил, ажлын хамт олондоо яарсан түмэн олны баяр хөөр, сэтгэл хангалуун байдал л чухал юм даа. Ирэх долоо хоногт ч шагналын хур үргэлжлэх төлөвтэй байна.
Ерөнхийлөгчийн ээлжит сунгаа болоход 10 хоног үлдлээ.
Олонхийн санал авч ялалт байгуулсан нэр дэвшигч тангаргаа өргөснөөр одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийа хугацаа дуусгавар болох юм. Түүний хувьд улс орон иргэдийнхээ төлөө хэрхэн санаа тавьж ажилласныг цаг хугацаа л шүүнэ.
Нартай, хуртай, төрийн шагналтай долоо хоног цаашид ч үргэлжилнэ.
А.Сүх
Сэтгэгдэл (5)