Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өгч байна.
ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Хүүхдийн хүчирхийллийг нийгмийн бүх орчинд хориглодог хуулийн заалттай. Гэсэн ч хүүхдийн хүчирхийлэл бодитой буурахгүй хэвээр байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 150-180 гаруй мянган дуудлагыг хүлээн авдаг.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 35 гаруй мянган дуудлагыг 108 утсаар хүлээн авсан.
Түр хамгаалах байранд 894 хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүллээ. Хүүхдийн эрх гэр бүлийн орчинд их зөрчигдөж байна. Тухайлбал, бүртгэгдсэн дуудлага мэдээллээс үзвэл 69 хувь нь сэтгэл санаа, бие махбод, үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна.
Мөн хүүхдийн тэтгэмжийн данс эцэг, эхийн хэн нэгний нэр дээр байхаас үл хамааран аль асарч байгаа дээр нь шинээр нээх, хэрэв хүүхэд хамгаалах байр, асрамжийн газарт байдаг бол өөрийнх нь нэр дээр данс нээх зохицуулалт шинээр тусгаж байна" гэлээ.
А.Сүх