
Өнөөдөр
НИТХТ-ийн хурал 14 цагт болно. Нийслэлийн удирдах зөвлөлийн хурлаар зарим хуучин обьектийг нурааж, нийслэлийн өмчөөс хасах тухай хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүрэгт байрлах Цагаан хаалгыг нураасан. Тэгвэл өнөөдрийн хурлаар "Улаанбаатар зочид буудал"-ын урд байрлах В.И.Лениний хөшөөг буулгах асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ хөшөөг анх 1954 онд бүтээж байжээ. Харин нийслэлийн шинэ удирлагууд түүхэн хөшөөг хотын төвд байрлуулах шаардлаггүй гэж үзэж байгаа гэнэ.