Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын
дарга Н.Энхбаярын гомдлыг өнөөдөр 08.30 цагаас Нийслэлийн шүүхийн
Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэлсэн. Хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн
шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг,
шүүгчдэгчдийн өмгөөлөгч нар оролцож байна.

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг өнөөдөр 08.30 цагаас Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэлсэн. Хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, шүүгчдэгчдийн өмгөөлөгч нар оролцож байна. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар буруутган, Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноосон юм. Н.Энхбаяр өдгөө Сайд нарын гэгдэх Клиникийн хоёрдугаарт эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Мөн давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч нар өөрсдийн биеэр ирэхгүй, харин өмгөөлөгч нар нь оролцдлг билээ. Тиймээс уг журмын дагуу өнөөдрийн хуралд шүүгдэгч нар оролцоогүй. Харин гурван өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлыг нээлттэй явуулж байсан ч өнөөдрийн хурлыг хаалттай явуулж байгаа юм.
Б.Чимэг