АНУ-аас ирсэн зүрхний эмч нарын баг өчигдөр Клиникийн нэгдсэн
гуравдугаар эмнэлэгт зүрхний төрөлхийн гажигтай хоёр хүүхдэд мэс засал
амжилттай хийлээ
АНУ-аас ирсэн зүрхний эмч нарын баг өчигдөр Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт зүрхний төрөлхийн гажигтай хоёр хүүхдэд мэс засал амжилттай хийлээ. Америк эмч нартай хамтран зүрхний төрөлхийн гажгийг мэс заслын болон мэс заслын бус аргаар үнэ төлбөргүй эмчлэх төслийг 2005 оноос хойш Монголд хэрэгжүүлж байгаа юм байна. АНУ-аас 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг энэ сарын 15-нд ирээд, ГовьАлтай, Завхан аймгаар явж үзлэг оношлогоо хийсэн гэнэ. Ингээд мэс засал яаралтай хийх болон мэс заслын бус аргаар эмчлэх шаардлагатай хүмүүсийг сонгон Улаанбаатарт авчраад байгаа аж. Өчигдөр тэд зүрхний төрөлхийн гажигтай гурван настай хүү, 13 настай охинд мэс засал хийжээ. Тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ. Энэ жил тэдгээр эмч нар нийтдээ 10 хүнд мэс засал хийхээс гадна 20 гаруй хүнд мэс заслын бус аргаар зүрхний төрөлхийн цоорхойг нөхөх эмчилгээ хийхээр төлөвлөжээ. Д.Ундрах 24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)