Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.
Хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эхэнд хүүхдийн эрхтэй холбоотой багц асуудлаар хэлэлцсэн байна. Тухайлбал, “Хүүхдийн парк”-ын газрын зориулалтын бусаар ажиллавал төр, хувийн хэвшилтэй хийсэн гэрээ болон тусгай зөвшөөрлийг цуцлах чиглэл өглөө. Мөн “Найрамдал” зусланд засвар хийхийг Ерөнхий сайд даалгаж, тухайн газарт нэмж газар олгохгүй байх үүрэг даалгавар өгсөн байна.
Өмнө нь “Найрамдал-2” зуслан байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлыг 2022 оны улсын төсөвт суулгахаар болжээ.
Мөн Улаанбаатар хот дахь амаржих газрын ачааллыг бууруулах зорилгоор Хүрээ амаржих газрын өргөтгөл, ЭХЭМҮТ зэрэгт бүрэн засвар хийхээр болсон байна. Мөн хүүхэд, залуусын тодотголтой төр, хуийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжийн цаашид зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгосон байна.
Зургаадугаарт, хүүхэд залуусад зориулсан театрыг дахин байгуулах асуудлаар хэлэлцжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)