Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.
Хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдааны эхэнд “Найрамдал-2” зуслан байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлыг 2022 оны улсын төсөвт суулгахаар болжээ.
Мөн Улаанбаатар хот дахь амаржих газрын ачааллыг бууруулах зорилгоор Хүрээ амаржих газрын өргөтгөл, ЭХЭМҮТ зэрэгт бүрэн засвар хийхээр болсон байна. Мөн хүүхэд, залуусын тодотголтой төр, хуийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжийн цаашид зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгосон байна.
Зургаадугаарт, хүүхэд залуусад зориулсан театрыг дахин байгуулах асуудлаар хэлэлцжээ.
А.Сүх