Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алдарт эхийн I, II одон гардууллаа.
Энэ үеэр тэрбээр “Өнөөдөр олуулаа болох, үр хүүхдээ бүхий л сэтгэл зүрхээрээ хайрлан өсгөж байгаад нь талархаж Монгол төр хайр энэрлийнх нь одонг зүүж өглөө. Энэ жил нийслэлийн 390 ээжид Алдарт эхийн-I одон, 3924 ээжид II одон хүртээх юм. Одон гардагсдын дунд нэг хүүтэй байж байгаад гурван ихэр хүүхэд төрүүлсэн ээж ирсэн байна.
Хоёр жилийн өмнө яг энэ өдөр Алдарт эхийн II одон авч байсан Я.Цэцэгдарь хоёр охин төрүүлж өнөөдөр Эхийн нэгдүгээр зэргийн одонгоо авлаа.
Монголын үрс маш олон болтугай гэж их найрагчийн хэлсэн үгээр ерөөл дэвшүүлье. Мөн өнөөдөр нь төрсөн нь тохиож байгаа ээжүүддээ баяр хүргэе. Та бүхэн сайхан баярлааарай. Хүүхэд бол улсын баялаг, айл гэрийн баяр баясал, эрхэм дээд эрдэнэ юм. Монголын төр хүн амаа өсгөх бодлогыг тууштай дэмжиж, цаг ямагт санаа тавьж байх учиртай.
Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын бяцхан үрс эрүүл саруул, цог золбоо дүүрэн өсөх болтугай. Монгол эхчүүдийн минь алдар бадартугай” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)