Уул уурхай, эдийн засгийн мэргэжлийн анхны сэтгүүл Mongolian Mining
Journal-аас уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах “Mining Journal
Awards”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн
“Mining Journal Awards 2012” арванхоёрдугаар сард болно.
Уул уурхай, эдийн засгийн мэргэжлийн анхны сэтгүүл Mongolian Mining Journal-аас уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах “Mining Journal Awards”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн “Mining Journal Awards 2012” арванхоёрдугаар сард болно.Монгол орны уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, олборлолт төдийгүй уул уурхайн үйлдвэрлэлийн шатанд гарч ирлээ. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүд эхнээсээ баригдаж, хайгуулын ажил ч эрчимжиж байна. Үүнийг дагаад дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандартууд, түүнчлэн ижил бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед салбартаа амжилттай ажиллаж байгаа байгууллага, хүмүүсийг тодруулан нэрлэх нь туйлаас чухал билээ. Ганц амжилттай гэсэн үгэнд баригдахгүйгээр дэлхийн шилдэг технлогиудыг нэвтрүүлж, байгаль орчны нөхөн сэргээлт тогтмол хийж, компанийн нийгмийн хариуцлагыг гүнээ ойлгож байгаа компаниудыг мэргэжлийн шүүгчдийн шалгуураар шүүж, бусдад нь үлгэр дуурайл болгох нь Mining Journal Awards-ын үндсэн зорилго ажээ.
Д.Ундрах 24tsag.mn



















































