
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Оюундарийг Монгол түмний хайртай жүжигчин н.Жамсранжав агсаны охин гэдгээр сайн танина.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Оюундарийг Монгол түмний хайртай жүжигчин н.Жамсранжав агсаны охин гэдгээр сайн танина. Аавынхаа авьяас, мэргэжлийг өвлөсөн тэрбээр их театрын тайзнаа олон дүр амилуулсан нэгэн. Харин гавьяат маань сүүлийн үед тун завгүй яваа сурагтай. Яг одоо тэрбээр Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл "Амьдрал өөрөө бэлэг" тоглолтод оролцож байгаа. Ж.Оюундарь гавьяат өмнө нь Мөрөөдлийн театрын "Ээжийн дайсан" кино, “Миний нууц хүү” жүжигт нь тоглож байсан юм. Тиймээс түүнийг Мөрөөдлийн театрын орон тооны бус жүжигчин гэж нэрлэж болох юм.
Түүний тоглосон "Ану хатан" киноны зураг авалт дууссан бөгөөд одоо жүжигчин Асигийн найруулж буй шинэ кинонд тоглож байгаа аж. Түүнээс гадна хоёр ч жүжиг, кинонд тоглох санал ирээд байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)