Сүүлийн үед өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийн дунд “Засгийн газраас дахин мөнгө тарааж хөл хорио тогтооно гэсэн” гэх яриа тархаад буй.
Тэгвэл хөл хорио тогтоох эсэх талаар Шадар сайд С.Амарсайхан дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид хөл хорионд хангалттай хугацааг өнгөрөөсөн. Одоогоор хөл хорио тогтоох эсэх асуудал огт яригдаагүй.
Ямар ч байсан вакцины үр дүн гарч байна.
Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн дунд халдварт өртөх тохиолдлын тоо багасч байгаа учраас хамрагдаагүй иргэдийнхээ бүрэн тунг долоодугаар сарын 1-ээс өмнө хийж дуусгах, халдвар хамгааллынхаа дэглэмийг барьж, ажил амьдралаа урагшлуулах чиглэлийг барьж байна. Түүнээс биш хөл хорио тогтоох асуудал огт яригдаагүй. Нөхцөл байдал яаж эргэхийг мэдэхгүй байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)