Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажилласан. Энэ үеэрээ "Эрдэмтдийн судалгаагаар, хоёр дахь тун вакцинд хамрагдсан иргэдийн тоо нэмэгдэх тусам тохиолдлын тоо буурах судалгаа гарсан. Энэ үр дүн зургаадугаар сарын 15-нд гарна. Ер нь долоодугаар сарын 1 гэхэд тохиолдлын тоо буурах хандлагатай байна.
Вакцин 75 хувь үйлчилсэн тохиолдолд халдварын тоо буурна гэж үзэж байгаа юм байна.
Харин манай улсад вакцины үйлчлэл 80 хувь байна гэж дүгнэсэн таатай мэдээ байна. Цаашид Засгийн газар Файзер вакцин оруулж ирэхэд анхаарна.
Цаашид хатуу хөл хорио тогтоохгүй. Шаардлагатай бол хэсэгчилж хөл хорино" гэдгээ мэдэгдлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)