Pfizer вакцинаар 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Тэрбээр "Засгийн газраас 2.5 сая тун Pfizer вакцины гэрээ хийсэн. Одоогийн байдлаар 1,185,991 хүүхдийг вакцинжуулах төлөвлөлтийн судалгааны ажил хийж байна. Эхний удаад 12-17 насны 290 мянган хүүхдийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Тэгвэл нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоо гарсан" гэлээ.
Өнөөдрийн байдлаар 13,197 хүүхэд халдвар авсан ба 0-17 насныхан халдвар авах нь нэмэгдэж байгаа тул яаралтай дархлаажуулах шаардлагатай байгааг С.Энхболд сайд онцоллоо.