Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 45 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ.
Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 45 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ. Ойн баярыг тохиолдуулан БНСУ-ын олон нийтийн телевиз болох KBS телевиз МҮОНРТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд KBS телевиз МҮОНТ-д өндөр хүчин чадал бүхий явуулын станц бэлэглэлээ. Явуулын станц хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр 15 цагт МҮОНРТ-ийн төв байранд болно. Ёслолын арга хэмжээнд МҮОНРТ-ийн удирдлагууд, БНСУ-ын Засгийн газрын агентлаг Харилцаа холбооны хорооны дэд ерөнхийлөгч тэргүүтэй KBS телевизийн төлөөлөгчид, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Таэро нар оролцоно.
Д.Ундрах 24tsag.mn