Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил
дуусах шатандаа орж буй талаар “Financial Times” мэдээлжээ. Манай улс Хятадаас эрчим хүч авах талаар гэрээ хэлэлцээр
яригдаж байгаа аж. Одоогоор Оюутолгойгоор Хятадтай хил залгаа бүс нутагаас
цахилгааны шугам татаж, ашиглах боломжтой эсэхийг шалгаж үзсэн байна.
Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил
дуусах шатандаа орж буй талаар “Financial Times” мэдээлжээ. Манай улс Хятадаас эрчим хүч авах талаар гэрээ хэлэлцээр
яригдаж байгаа аж. Одоогоор Оюутолгойгоор Хятадтай хил залгаа бүс нутагаас
цахилгааны шугам татаж, ашиглах боломжтой эсэхийг шалгаж үзсэн байна. Гэвч
шалгаж үзсэн боловч хэдий хэмжээний эрчим хүч татах талаар тохиролцож чадахгүй
байгаа гэнэ. Хэдийгээр уурхайн ажил 97 хувьтай байгаа хэдий ч эрчим хүчний
дутагдал нь олборлолт хийхэд хангалттай бус байгаа юм.
Хэрвээ энэ
хэвээрээ сул зогсолт үргэлжилж үйлдвэрлэлээ эхлүүлж чадахгүй бол өдөрт 8,4 сая
ам.долларыг алдах аж. 2013 онд ашиглалтад орох уурхайны ажил хойшлогдсоноор тэр
жилийнхээ таамаглаж буй орлогод нөлөөлөх болоод байна. Мөн хэлэлцээр удаашралтай байгаа нь Хятадын “Chalco” компани “SouthGobi Resource”-ийн дийлэнх хувьцааг худалдаж авах оролдлого хийсэнтэй
холбоотой байж магад аж.
Хэдийгээр
Оюутолгойн үйлдвэрлэл эхлээгүй байгаа ч монголын эдийн засагт 10 тэрбум ам.
Доллар буюу 30 хувийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа ажээ. Энэ нь манай улсад
анх удаа томоохон хөрөнгө оруулалтын төсөл болсон тухай “Financial
Times”-д бичжээ.