Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгууль өгөхдөө та юу мэдэж байх ёстой вэ

2021-6-03
0
ЖИРГЭХ

Ард түмэн засгийн эрхээ барих, түүнийгээ төлөөлөх байгууллагаараа уламжлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаас урган гардаг ойлголт бол сонгууль юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Сонгуульд оролцож, саналаа өгнө гэдэг нь төрийн эрх барих эрх, эрх чөлөөгөө эдэлж буй хэрэг. Монгол Улсын иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төлөөллийн байгууллагыг өөрсдөө бүрдүүлж байгаа үндсэн арга нь сонгууль. Бидний өдөр тутмын амьдрал эдгээр сонгуулиар бий болдог төр засгийн байгууллагууд болон тэдний гаргадаг бодлого, шийдвэрээс ямагт хамааралтай байдаг. сонгуульд оролцоно гэдэг нь бид бүхэн өөрсдийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах гол алхам бөгөөд өөрсдөдөө ээлтэй ирээдүйг бий болгож, хүсч байгаа сайхан амьдралаа бүтээхийн тулд сонгогч идэвх, оролцоогоо нэмэгдүүлэхээс эхэлнэ. өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож, саналаа өгөхгүй бол таны хүсэл зориг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олж чадахгүй юм.

Тиймээс сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг судалж, харьцуулж, сонгуулийн үйл явцад идэвхтэй оролцож, саналаа өгөх нь бид өөрсдийнхөө төлөө хийж байгаа хамгийн хариуцлагатай алхмын нэг болно. сонгуулийн эрх бүхий иргэн бүр төрийн үйл хэрэгт оролцох эрхээ эдэлж, сонгуульд идэвхтэй хандаж, саналаа өгч, хувь нэмрээ өгөх чухал ач холбогдолтой үе ирээд байна. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 8 дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл зохион байгуулалтын ажлыг хангаж ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны 6 дугаар сарын 09-ний Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад амьдарч, ажиллаж буй монгол иргэд саналаа өгөх эрхтэй байдаг бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дэлхийн 30 улсаас 7394 хүн саналаа өгөхөөр бүртгүүлж, сонгуульд оролцов.

СОНГУУЛЬД ХЭРХЭН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛТЭЙ ОРОЛЦОХ ВЭ?

Сонгуулийн тухай хууль тогтоомжоор сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байдаг.

Сонгогчид мөрийн хөтөлбөрийг нь судалж үзэж байж сонголтоо хийдэг. Өөрөөр хэлбэл, ямар асуудал дэвшүүлэв, түүнийг хэрхэн сайжруулна гэж амлав, тэр нь үнэхээр хэрэгжих боломжтой, бодит байдалд нийцэж байна уу гэдгийг судлах хэрэгтэй.

Сонгогч дараах хууль бус сурталчилгааг ялгаж таних нь хууль бус сурталчилгаанд автахгүй байх боломжийг олгоно.

 

 

СОНГОГЧ САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол сонгуулийн санал авах өдөр сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. Саналаа өгөх үйл явц гаднаас нь харахад нарийн төвөгтэй мэт харагдавч бодит байдал дээр тийм биш. Сонгуульд оролцож саналаа хэрхэн өгөх, юу анхаарах талаар сонгуулийн байгууллагууд, сонгогчдын боловсролын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд сонгогчдод хандан мэдээлэл, лавлагаа хүргэж ажилладаг тул санал авах байранд очихоос өмнө эдгээр байгууллагад хандан мэдээлэл, туслалцаа авч болно.

Сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амрах өдөр байдаг. хэрвээ сонгуулийн санал авах өдөр ажиллаж байгаа сонгогч байвал байгууллагынх нь захиргаа чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах үүрэг хүлээдэг. сонгуулийн санал авах өдөр саналаа өгөх боломжгүй зарим сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авдаг тусгай журам бий. Тухайлбал, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах өдөр санал авах байранд биечлэн очиж саналаа өгөх боломжгүй сонгогч сонгуулийн хэсгийн хороонд хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж саналаа өгөх боломжтой.

САНАЛ АВАХ БАЙРАНД ОЧИЖ, САНАЛАА ӨГӨХ

Сонгогч саналаа өгөх дарааллыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зохицуулсан байдаг. Санал авах ажиллагаа 2021 он 06 дугаар сарын 09-ний өдөр улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газрын www. election.burtgel.gov.mn цахим хуудсаас өөрийн бүртгэл болон санал өгөх байрны хаяг, байршлыг харах боломжтой.

Санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгөх бөгөөд сонгогч саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө. Гарын хурууны хээгээр нь сонгогчийг баталгаажуулж, саналын хуудас олгох бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна. Хэрэв гарын хурууны хээгээр нь сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгох юм. Сонгогч санал бэлтгэх бүхээгт нууцаар саналаа тэмдэглэнэ. Хэсгийн хорооны дарга, гишүүд болон холбогдох бусад этгээд сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахыг хориглодог. Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ. Ингэснээр сонгогчид саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг хэсгийн хорооны ажилтан хийж өгнө. Бэхэн тэмдэглэгээг зөвхөн нэг удаа хийх бөгөөд сонгогч тэмдэглэгээ хийх заавартай танилцах боломжтой. Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно. Мөн санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно. Санал авах өдрийн 22:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа 22:00 цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой.

Мөн санал авах байрыг бэлтгэхдээ харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, санал тэмдэглэх зориулалттай брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрт байхаар зохицуулсан. санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчийн тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож, бэлтгэсэн байх шаардлагатай. санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна. мөн санал авах байранд хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулна. эдгээр зохицуулалт нь сонгогчийн саналаа нууцаар өгөх боломжийг хангах юм.

ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛАА ӨГӨХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаанд эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгож, коронавируст халдвар /ковид-19/-ын улмаас эмчлүүлэгчид болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийг зөөврийг битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зохион байгуулалтыг хийж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой.

СОНГОГЧДОД САНАЛАА ӨГӨХӨД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХОРИГЛОДОГ.

  • Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
  • Өөр хүний бичиг баримт, хуурамч баримт бичиг ашиглаж санал өгөх, саналаа өгөхийг оролдох;
  • Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудас ашиглах;
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, эсвэл авч гарах;
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах үйлдэл хийх;
  • Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
  • аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

САНАЛ АВАХ БАЙРАНД ХУУЛИАР ХОРИГЛОСОН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ:

  • Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд саналаа өгөхөөс бусад тохиолдолд байхыг хориглоно.
  • Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. гэхдээ эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүнээс туслалцаа авч саналаа өгөх боломжтой.

 

Сонгогч зайлшгүй мэдэх бас нэг чухал зүйл бол саналын хуудас. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг болдог. өөрөөр хэлбэл, саналын хуудас нь сонгогчид өгч саналыг тэмдэглүүлээд, саналын хайрцагт хийлгүүлээд, түүнийг нь тоолоод хэн ялсныг нь тооцдог, сонгуулийн дараа тодорхой хугацаагаар хадгаладаг чухал баримт бичиг юм.

Саналын хуудас нь агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх бөгөөд саналаа хэрхэн тэмдэглэх тухай заавар агуулсан байдаг. Тиймээс саналын хуудсанд тэмдэглэл хийхийн өмнө энэ заавартай сайтар, нямбай танилцаж, ямар нэг алдаа мадаггүй саналаа өгөх боломжтой. хэрвээ сонгогч алдаа гаргавал тухайн саналын хуудсаа хэсгийн хороонд буцааж өгөөд дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгөх боломжийг хуулиар олгодог.

Түүнчлэн сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн саналыг тоолохгүй боловч тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолно. гэхдээ энэ саналын хуудас нь хүчинтэй саналын хуудаст тооцогддог. энэ нь сонгуулийн саналаа чөлөөтэй илэрхийлэх зарчимд хамаарах юм.

Батлагдсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудас нь хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглодог юм шүү. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглодог.

Сонгогч та Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх, эрх чөлөөгөө эдэлж, сонгуульд идэвхтэй оролцон саналаа өгөөрэй.

 

ЭХ СУРВАЛЖ: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
ЗГ: Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    7 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    23 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    1 цаг 6 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    1 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    1 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    1 цаг 52 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 9 мин
  • Сүүлийн жилүүдэд Хулангийн тоо толгой эрс буурчээ
    2 цаг 16 мин
  • ЗГ: Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна
    2 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ
    2 цаг 23 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    2 цаг 45 мин
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    16 цаг 38 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    19 цаг 41 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    19 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    20 цаг 11 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    20 цаг 51 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    21 цаг 14 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    21 цаг 36 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    21 цаг 50 мин
  • Мэдэгдэл
    22 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК