Дэлхийн автомашины томоохон үйлдвэрлэгч Форд Мотор компани Байгаль орчны
яамтай хамтран Байгаль хамгаалал болон Хүрээлэн буй орчныг хамгаалах
шинэ технологи нэвтрүүлэх, Байгаль хамгааллын боловсрол олгох, Хүрээлэн
буй орчны хамгаалалтын зэрэг чиглэлүүдээр бодитой хэрэгжүүлэх төслүүдийг
дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Дэлхийн автомашины томоохон үйлдвэрлэгч Форд Мотор компани Байгаль орчны яамтай хамтран Байгаль хамгаалал болон Хүрээлэн буй орчныг хамгаалах шинэ технологи нэвтрүүлэх, Байгаль хамгааллын боловсрол олгох, Хүрээлэн буй орчны хамгаалалтын зэрэг чиглэлүүдээр бодитой хэрэгжүүлэх төслүүдийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрт ирсэн төслүүдийг хоёр шаттайгаар шалгаруулж, шалгарсан төслүүдэд 15000 долларыг тодорхой шатлалтайгаар хувиарлан олгох аж. Үүнд, Толгойтын нутгийн хөгжлийн нийгэмлэгээс ирүүлсэн “Толгойт хороололд цэцэрлэгт хүрээлэн байгуулах” гэсэн төслийн нийт шаардлагатай санхүүжилт болох 5000 ам.долларыг 100 хувь, Шинжлэх ухааны академийн дэргэдэх биологийн хүрээлэнгээс ирүүлсэн “Харгиа цэвэрлэх станцын бохирдлыг бичил биетний тусламжтайгаар бууруулах” гэсэн төслийн нийт шаардлагатай санхүүжилт болох 10.3 сая төгрөгийн 54% буюу 4000 ам.долларыг олгохоор болжээ. Мөн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн БИОС нийгэмлэгээс ирүүлсэн “Хаягдал био түүхий эдийн пиролизын хийн цахилгаан үүсгүүр” гэсэн төслийн нийт шаардлагатай санхүүжилтийн 50% болох 4000 ам.доллар, Эко тэнцвэр оюутны төслийн багийн ирүүлсэн “Ногоон бордоо газар тариалан дахь хөрс хамгаалах” гэсэн төслийг 2000 ам.доллараар дэмжин ажиллахаар болсон байна. Цаашид энэхүү хөтөлбөр жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах аж.
Б.Дато





















































