
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн PGL Astana 2026 тэмцээн энэ долоо хоногийн Бямба гаргаас Казахстан улсад эхэлнэ. Нийт 1.6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцох бөгөөд тойргийн журмаар тоглож, найман баг Playoffs шатанд шалгарна. Манай улсаас "The MongolZ" болон "The Huns Esports" баг өрсөлдөнө.
- "The MongolZ" баг /2026.05.09/-ний 16:00 цагаас ОХУ-ын "magic"-ийн эсрэг "Во3" журмаар тоглоно
- "The Huns Esports" баг тухайн өдрийн 19:00 цагаас ОХУ-ын "Team Spirit" багтай тоглохоор болжээ.






















































