Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Баяраа: Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал

2026-5-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын 2024 оны "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" 64-р тогтоолын 01-р хавсралтад заасан орон нутгийн хөгжлийн төвөөс төсөл хэрэгжих газар нь шийдэгдэх боломжтой, мөн инженерийн дэд бүтэц, ерөнхий төлөвлөгөөний бэлэн байдал, нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт /ХББОС/-ын сайд 2025 оны 21-р тушаалаар төсөл хэрэгжих сумдын жагсаалтыг баталсан билээ. Уг жагсаалтад багтсан сумдаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар орон нутгийн хөгжлийн төв суурин газраар тогтоогдсон сумын төвд 15, бүсийн хөгжлийн төв суурин газарт таталцах сумдын төвд 8 айлын орон сууцыг барьж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 12 суманд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа бол 19 сумын хөрөнгө оруулалт шийдэгдэж, гэрээний ажил явагдаж байгаа аж.

Орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд говийн бүсэд ажиллав.

Энэ үеэр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.

ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа "Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал. Нөгөө талаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон нутагтаа амьдрах боломжийг хангах бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна" гэлээ.

Эрдэнэдалай сум нь 5000 гаруй хүн амтай Дундговь аймгийн хамгийн том сумдын нэг аж. Уг суманд нэгдсэн эмнэлэг, сургууль цэцэрлэг гээд төрийн албанд нэн шаардлагатай орон тоо олон бий. Энэхүү эрэлт хэрэгцээг дагаад суманд ирж ажиллах төрийн алба хаагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа учраас тэднийг орон сууцаар хангаж, тогтвортой ажлын байранд авч үлдэхийг зорьж байгаа талаар Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар хэллээ. Мөн багш, цагдаа, эмч, онцгой байдлын алба хаагч нарыг юун түрүүнд орон сууцанд оруулахаар төлөвлөжээ.

Тухайн алба хаагчдыг эхний гурван жилд түрээсийн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд түүнээс дээш жил орон нутагтаа үргэлжлүүлэн ажиллах бол тодорхой төлбөрийн шатлалтай байхаар зохицуулсан байна. Харин Гурвансайхан сумын тухайд 8 айлын орон сууцыг 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа ба орон нутгийн онцлогт тохируулан барьж буй уг орон сууцуудыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны хамтаар Мандалговь сумын хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсан юм.

Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Төв халхын дуудлага жүжгийн театрын барилга, Улсын төсвийн 32.990 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК гэрээ байгуулж, бэлтгэл ажлаа ханган барилгын ажил эхлэх шатандаа явж байна. Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга, Улсын төсвийн 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК гүйцэтгэж буй барилгын ажлын явц 70 хувьд хүрээд байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл болох “Хог хаягдал шатааж дулаан боловсруулах үйлдвэр” нь орон нутгийн төсвийн 8.649.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бэсүжин Констракшн” ХХК-ий гүйцэтгэж буй барилгын ажлын явц 85 хувьд хүрч байна” гэх мэдээллийг өглөө. Мөн тэрбээр санхүүжилт авсан ч барилга угсралтын ажил эхлээгүй, ажлын гэрээ дууссан газруудад шаардлага хүргүүлж, холбогдох шүүхийн байгууллагад хандах зэрэг ажлыг хийж байна гэсэн юм. Ийнхүү Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг хэрэгжиж буй төслүүдийн явц, чанар, цаг хугацааны биелэлттэй дэлгэрэнгүй танилцаж, барилгын ажлуудыг хугацаанд нь чанартай дуусгахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болголоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуульд нийцүүлж хасах ёстой
Танилц: Бөхийн өргөөнд энэ долоо хоногт болох барилдаанууд
М.Баяраа: Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
    13 мин
  • З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуульд нийцүүлж хасах ёстой
    34 мин
  • Танилц: Бөхийн өргөөнд энэ долоо хоногт болох барилдаанууд
    51 мин
  • Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ
    56 мин
  • М.Баяраа: Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал
    1 цаг 3 мин
  • Иран АНЭУ-д халдсаны хариу болгож АНУ Ормузын хоолойд Ираны довтолгооны завинуудыг сөнөөжээ
    1 цаг 6 мин
  • А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
    1 цаг 12 мин
  • Хятадын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж, 21 хүн амиа алджээ
    1 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
    1 цаг 24 мин
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
    1 цаг 31 мин
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
    1 цаг 50 мин
  • ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
    2 цаг 2 мин
  • Байнгын хороод хуралдана
    2 цаг 16 мин
  • Б.Отгонбаяр цахилгаан авто машины дрифтийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо
    2 цаг 25 мин
  • Монголын өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
    2 цаг 27 мин
  • Стратегийн чухал бүс болох Хормузын хоолойд цэргийн мөргөлдөөн идэвхжилээ
    2 цаг 43 мин
  • “Жендэрт хүртээмжтэй санхүүжилтийг зах зээлийн хяналтад нэгтгэх нь” олон улсын хурал болно
    2 цаг 54 мин
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    17 цаг 39 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    18 цаг 18 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    18 цаг 21 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна

  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК