
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бусдын нэр төрийг хамгаалах зохицуулалт хэвлэл мэдээллийн салбарыг ажлаа хийх боломжгүй болгож, айдас хүйдэст автуулах байдал руу түлхдэг. Эрх мэдэлтэй хэсэгт хяналтын үүргээ хэрэгжүүлэх, эрэн сурвалжилга хийх боломжийг хааж байна. Чөлөөт хэвлэлтэй ардчилсан улс гэхэд хэцүү болгож байна. Шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн маш бага хэсэг нь сэтгүүлчидтэй холбоотой хэрэг байгаа гэж шүүхийнхэн хэлдэг. Гэвч цагдаа дээр маш олон гомдол байдаг. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуульд нийцүүлж эрүүгийн хуулиас хасах ёстой. Гүтгэх гэдэг заалтыг эрүүгийн хуульд оруулж ирэх шаардлаггүй гэсэн байг суурьтай байна" гэв.

















































