"Зөв хүн электорат эвсэл"-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат коронавирусний халдвар авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Д.Энхбат энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Миний эхнэр, би, эмч, хамгаалалтын ажилтны ковид тест эерэг гарлаа. Одоогоор зовиур, шинж тэмдэг мэдэгдэхгүй байна. Тусгаарлагдав. Бид синафарм тариулсан байсан. Эхнийхийгээ. Хоёрдахь нь олон нислэгийн өмнө таарч байсан учир хямрахаас болгоомжлоод хойшлуулаад явж байсан юм" хэмээсэн байдаг.
Тэгвэл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх халдвар авсан нэр дэвшигч Д.Энхбатыг хурдан эдгэхийг хүсжээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшин өрсөлдөж буй Д.Энхбат болон түүний гэргий Д.Оюунцэцэг нарын коронавирусийн тест эерэг гарсныг дуулаад сэтгэл зовж байна. Түргэн эдгээрэй. Монголчууд бид дэлхийг нэрвэж буй аюулт вирусийг эв нэгдэлтэй, нэг нэгэндээ анхаарал халамжтай байж давна" гэсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, халдварын эрсдэл өндөр байгаа тул нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажлаа хуулийн хугацаанаас өмнө зогсоогоод байгаа юм.
Б.Баатар