Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 6248 хүний сорьцийг шинжлэхэд 1177 тохиолдол илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 867, орон нутагт 310 тохиолдол батлагдсан байна. Мөн хугацаанд хоёр хүн коронавируст халдварын хүндрэлээр нас баржээ.
Өчигдөр 300 хүн эдгэрчээ.
Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Үүнээс хамгийн их халдвар тархаж байгаа аймаг нь Төв аймаг, Орхон аймаг байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6250 хүн байга бөгөөд үүний 3740 нь хөнгөн, хүнд 515, маш хүнд оноштой 130 хүн байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)