Олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ Лондонгийн олимпийн дараа боксоосоо бага зэрэг хөндийрч өөр мэргэжилтэй болохоор шийджээ. Тэрбээр энэ есдүгээр сард МУИС-ийн сэтгүүл зүйн ангид элсэн орсон байна. 30 настай гавьяат тамирчин цав цагаан хослол, цагаан цүнх үүрээд хичээлдээ явж байгаа нь оюутнууд дунд тун содон харагддаг гэнэ. Өмнө нь Бээжингийн олимпийн дараа Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган Зохиомж дээд сургуульд, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар МУИС-д хууль зүйн чиглэлээр суралцаж байсан юм. Лондонгийн олимпоос хүрэл медаль авчирсан тэрбээр сард улсаас нэг сая төгрөгийн цалин авдаг. Тиймээс бэлтгэлээ хийгээд, сургуульд сурах бүрэн боломжтой болсон тул сэтгүүлч болохоор шийдсэн энэ гэнэ.



















































