Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир сонгуулийн сурталчилгааны үеэр гарсан хэрэг, зөрчлийн талаар тайлбар өгөв.
Тэрбээр "Сонгуулийн хуудас хүргүүлэх, санал авах байрны хамгаалалтад 9535 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн энэ хугацаанд сонгуулийн хууль зөрчсөн гэмт хэрэг зөрчлийн 41 мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, сонгуулийн сурталчилгааны үеэр илт худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт үйлдэх, хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон, худал ташаа мэдээллийг нийтэд тараасан зэрэг нийт 41 гомдол мэдээллийг бүртгэн, 19-ийг ньхолбогдох хууль хяналтын байгууллагууд шийдвэрлэсэн. Үлдсэн 22 зөрчлийг одоогоор шалгаж байна" гэлээ.
У.Тэргэл