Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хүрээнд 2 их наяд төгрөгийг ажлын байрыг дэмжих зорилгоор ААН-үүдэд жилийн гурван хувийн хүү, гурван жилийн хугацаатайгаар олгож эхэлсэн.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 16193 зээлдэгчид 1.1 их наяд төгрөгийн зээл олгож, 62,132 ажлын байрыг хамгаалсан байна.
Түүнчлэн уг зээлийг шаардлагатай бол нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлж болно гэдэг чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.
Б.Лхам