Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас хатуу хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл иргэдийн дунд цахимаар тархаад байгаа. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “"Засгийн газраас цаашид аль болох хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт амжилттай үргэлжилж байна.
Эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр, вакцины бүрэн тунд хамрагдаад 14 дээш хоносон иргэдийн халдвар авах эрсдэл эрс буурч байгаа тул зургаадугаар сарын 15-наас өвчлөлийн тохиолдол буурна гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар ЭМЯ болон УОК-оос хатуу хөл хорио тогтоох санал оруулж ирээгүй " гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)