Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг коронавирусний халдвар авсан гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тэгвэл энэхүү мэдээлэл нь худал болохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежер Д.Амарбаясгалан өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдэгдэв.
Тэрбээр "У.Хүрэлсүх нэр дэвшигчийн ПСР сөрөг. Нэр дэвшигч У.Хүрэлсүх вакцины давтан тундаа хамрагдаад сар гаруй болж байна. Сонгуулийн сурталчилгааны үед иргэд, сонгогчидтой уулзахын өмнө тогтмол түргэвчилсэн шинжилгээ өгч байсан. Маргааш санал өгөх өдөр учир ПСР-ын шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг буюу эрүүл гарчээ" хэмээжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)