Орхон
аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг, “Дөмөг” хэмээх хүнсний
захын урд замд суудлын хоёр автомашин мөргөлдсөний улмаас 41 настай,
эрэгтэй Э хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. УБН 82-60 дугаартай
“Mitsubishi canter” маркийн дунд оврын ачааны автомашин УНЦ 91-92 улсын
дугаартай “Toyota chaser” маркийн суудлын автомашинтай мөргөлдөж дээрх
иргэн төмөр хийцэд хавчуулагдан гарч чадахгүй нэлээд удсан аж.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг, “Дөмөг” хэмээх хүнсний захын урд замд суудлын хоёр автомашин мөргөлдсөний улмаас 41 настай, эрэгтэй Э хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. УБН 82-60 дугаартай “Mitsubishi canter” маркийн дунд оврын ачааны автомашин УНЦ 91-92 улсын дугаартай “Toyota chaser” маркийн суудлын автомашинтай мөргөлдөж дээрх иргэн төмөр хийцэд хавчуулагдан гарч чадахгүй нэлээд удсан аж.
Дуудлагын дагуу өчигдөр 00.25 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Үүнтэй холбогдуулан жолооч нарыг орон нутгийн замд гэлтгүй анхаарал болгоомжтой явахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.