Монголын Оюутны Холбооны удирдлагууд улс төржиж, энгийн оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаар оюутнуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд улс төрийн намуудад хандаж оюутны эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг улс төржүүлж, гараа дүрэхгүй байхыг хүссэн юм. "МОХ-ны ерөнхийлөгч нь хүртэл оюутнуудтайгаа хамт бааранд шоудаад явж байдаг. Энэ байгууллагын ерөнхийлөгч ямар нэгэн бизнесийн эрх ашгийн төлөө, УИХ-ын гишүүн болохын төлөө ажиллах ёсгүй" гэв. Тиймээс эдгээр оюутнууд тус байгууллагыг улс төржүүлэхгүй байхыг хүссэн шаардах бичгээ өнөөдөр МОХ-нд өгөх юм байна.



















































