Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт улс даяар эхэлсэн билээ.
Өглөөний 10.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 6,81 хувийн байдалтай байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 48 дугаар сургууль дээр үдээс хойш саналаа өгөх бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:30 цагт Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд очиж, саналаа өгнө.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 12:00 цагаас Хан-Уул дүүрэгт байрлах "Жет скүүл" сургууль дээр очиж саналаа өгөх юм байна.
Нэр дэвшигч Д.Энхбат Улсын клиникийн хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба тэрбээр өчигдөр эхнэрийн хамт зөөврийн хайрцгаар саналаа өгсөн юм. Харин нэр дэвшигч У.Хүрэлсүх дөнгөж сая 48 дугаар сургууль дээр хоёр охины хамт очиж, саналаа өглөө.
У.Тэргэл