
Завхан Тэс сумын нутагт байрлах хилийн цэргийн 0277 дугаар ангид буудалцаан боллоо гэх мэдээлэл энд тэнд гараад байгаа билээ.

Завхан Тэс сумын нутагт байрлах хилийн цэргийн 0277 дугаар ангид буудалцаан боллоо гэх мэдээлэл энд тэнд гараад байгаа билээ. Тэгвэл Хилийн цэргийн олон нийттэй харилцах албанаас энэ талаар мэдээллээ. Завханы Тэс суманд ямар ч буудалцаан болоогүй. Нэг байлдагч галт зэвсэгтэй ажиллах дүрмээ зөрчиж гал алдсан байна. Үүнээс болж нэг байлдагчийг хэвлийн тус газар шархадуулсан. Одоогоор шархадсан байлдагч Цэргийн госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Биеийн байдал нь хэвийн байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn