Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахад нэг цагийн хугацаа үлдээд байна. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчийн 49.6 хувийн ирцтэй байгаа. Тэгвэл сонгогчдын ирц 50 хувьд хүрэх юм бол аль нэг хэсэг, аймагт 50 хувь хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болно гэдгийг СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээлэв. Тэрбээр "Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх удаагийн сонгуулийн 18:00 цагийн ирцтэй ойролцоо байна. Санал авах байрууд хаагдах хугацаа ойртож байгаа учир сонгогчдыг сонгуульд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улс бүтнээрээ нэг тойрог болдог. Тиймээс улсын хэмжээнд сонгогчдын ирц 50 хувьд хүрэх юм бол аль нэг хэсэг, аймагт 50 хувь хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болно" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)