Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт явж дууслаа. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос ирцийн мэдээллийг танилцууллаа. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ “22:00 цаг болж, сонгуулийн санал хураалт дууслаа. Одоо санал тоолох ажиллагаа эхэлнэ. Улсын дунджаар 52.69 хувьд хүрлээ. Хуульд заасны дагуу сонгуулийн ирц бүрдлээ” гэв.
Хэсгийн хороодоос ирсэн саналын тоог нэгтгэж эхэлсэн бөгөөд урьдчилсан байдлаар МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу саналтай явж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)